Хятад улсын дарга Ши Жиньпин 24-нд Преторид Өмнөд Африкийн ерөнхийлөгч Рамафосатай хэлэлцээ хийлээ. Хоёр орны төрийн тэргүүн Хятад Өмнөд Африкийн уламжлалт найрамдлыг өндрөөр үнэлж, хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааг шинэ цаг эринд цаашид түлхэн ахиулах талаар чухал нийтлэг ойлголтод хүрч, дээд хэмжээний хэлхээ холбоог эрчимжүүлж, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлж, хөгжлийн стратегиа уялдуулж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа түлхэн ахиулж, хүмүүнлэгийн солилцоогоо нягтруулж, хоёр ард түмэнд Хятад Өмнөд Африкийн хамтын ажиллагааны үр шимийг нэн их хүртээхийг санал нэгтэй зөвшөөрлөө.
Рамафосагийн хоёр орны дипломат харилцаа тогтоох болон хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар гаргасан чухал хувь нэмрийг Ши Жиньпин өндрөөр үнэллээ. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Өмнөд Африк бол чухал нөлөө бүхий хөгжиж буй том гүрэн ба шинээр хөгжиж буй зах зээлийн орон юм. Дипломат харилцаа тогтоосон 20 жилийн турш Хятад Өмнөд Африкийн харилцаа түншлэлийн харилцаанаас стратегийн түншийн харилцаа, цаашлаад иж бүрэн стратегийн түншийн харилцаа болж хөгжиж, хоёр ард түмэнд бодит ашиг хүртээсэн юм. Хятадын тал Өмнөд Африкийн талтай хамтаар хоёр орны дипломат харилцаа тогтоосон 20 жилийн ойн тохиолоор энэ онд болох БРИКС-ын удирдагчдын Йоханнесбургийн уулзалт болон Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн удирдагчдын хурлыг зохион байгуулахыг харилцан дэмжиж, урьдахыг залгамжлан ирээдүйгээ нээж, Хятад Өмнөд Африкийн иж бүрэн стратегийн түншийн харилцааг нэн их үр дүнд хүргэж хоёр ард түмэнд аж жаргал эдлүүлэх ёстой гэжээ.
Рамафоса хэлэхдээ, Өмнөд Африк Хятадын ард түмэн уламжлалт найрамдалтай юм. Хоёр орон дипломат харилцаа тогтоосон 20 жилийн турш хоёр орны харилцаа тасралтгүй бэхжиж, хоёр талын харилцааны цар хүрээнээс хальж хөгжиж буй нь стратегийн чухал ач холбогдолтой юм. Бид бүс нутаг болон олон талт хүрээнд баялаг үр бүтээлтэй хамтын ажиллагаа өрнүүлсэн юм гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, БРИКС-ын удирдагчдын Йоханнесбургийн уулзалт бол таван орон өнгөрсөн жил БРИКС-ын хамтын ажиллагааны хоёрдох алтан арван жилийг эхлүүлснээс хойших удирдагчдын анхдагч уулзалт юм. БРИКС-ын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой юм. Хятадын тал Өмнөд Африкийн талын Йоханнесбургийн уулзалтыг амжилттай зохион явуулахад дэмжилцэн туслахад бэлэн байна. Африкийн орнуудтай эв санаа нэгтэй хамтран ажиллах бол Хятадын дунд урт хугацааны хэлбэрэлтгүй баримтлах стратегийн сонголт юм. Нэг сарын дараа ерөнхийлөгч Рамафоса бид хоёр Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд уулзалтыг хамтаар даргалах болно. Өмнөд Африк өдгөө уг форумын Африкийн талын хамтран даргалагч орон байж, форумын байгуулалт болон Хятад Африкийн найрамдал хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулсан юм. Хятадын тал тухай үед Форумын Африкийн талын гишүүдтэй хамтаар шинэ цаг эриний Хятад Африкийн найрамдал хамтын ажиллагааны хөгжлийн том үйл хэргийн талаар хамтаар зөвдөж, Хятад Африкийн нэн нягт хувь заяаны хамтын цогцыг хамтаар байгуулахад бэлэн байна гэжээ.
Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж: http://mongol.cri.cn