Британийн ханхүү Харри өөрийн гэргий Меган Марклын эцэг Томас Маркл буюу хадам эцэгтэйгээ нэг л удаа уулзсан гэнэ. Энэ талаар Томас Маркл нэвтрүүлгийн үеэр ярьсан бөгөөд "Би Харритай нэг л удаа уулзсан" хэмээн ярьжээ. Түүний хувьд охиныхоо хуримын өмнө зүрхний хагалгаанд орж, биеийн байдал нь муу байсан учраас хуриманд оролцоогүй гэж мэдээлсэн. Тэгвэл мань эр анхнаасаа энэ хуриманд оролцох бодолгүй байсан бололтой. Тодруулбал, "Меган надад хуримын урилгаа өгсөн. “Хуриманд минь заавал ороорой” гэж олонтоо хэлсэн. Гэхдээ л бүх зүйл ингээд таарчихлаа. Охиноосоо олонтаа уучлалт гуймаар байна. Би охиноо ичгүүртэй байдалд оруулахыг үнэхээр хүсээгүй" хэмээн ярьжээ.