08.01

Мино: Би амьдрах гээд л явж байгаа жирийн нэг эх хүн

Дуучин, жүжигчин Мино ээж болсноосоо хойш урлагаас хөндийрч, нам гүм амьдрах болсон. Харин сүүлийн үед өөрийнх нь нэрээр хаяг нээж, олон нийтийн сүлжээнд юм бичиж байгаа хүмүүс түүнийг багагүй бухимдуулсан бололтой. Учир нь тэрбээр "Янз бүрийн л хэл ам байх юм. Янз бүрээр л хэлэх юм. Би дуугүй л байдаг. Яагаад гэвэл их тэвчээртэй хүн л дээ. Бас шэйр хийж, админ хийж байгаа хүмүүсийг мэдэж байгаа. Та нарт хэлэхэд, буянаараа болог. Хэдэн like, share хийлээ гээд амьдрал чинь дээрдэх болтугай. Хүний өмнөөс дуртайгаараа амьдрал зохиож бичээд л. Хийсэн зүйл чинь өөр дээр чинь ирэх өдөр ирдэг юм шүү. Бас дээр нь "Од уу" энэ тэр гээд чатаар бичээд байна л даа. Би өөрийгөө зүгээр л жирийн эмэгтэй гэж боддошг. Та нар шиг бас амьдрах гээд л явж байгаа жирийн нэг эх хүн, эмэгтэй хүн байна аа би. Би хүүтэй учир надад эр хүн муулаад явах ямар ч шаардлага байхгүй юм шүү. Эрүүл саруул ухаанаар ялгаж салгаж авна биз. Итгэж байгаанууд нь наад шалбаагтаа үлдээд амьдралаа дээрдүүлээрэй баярлалаа. Олон залуус хөгжих гээд явж байхад компютерийн цаанаас сарваганаад сууж байдаг уруудсан, сөрөг амьдралтай хүмүүс холуур мөрөөрөө явахыг хүсье" хэмээн цахим хуудастаа бичжээ.