08.01

Отгоо урлагт эргэн ирэв

УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг буюу Отгоо хилийн чанадад суралцаж, амьдраад багагүй хугацаа өнгөрүүлсэн. Тэгвэл жүжигчин бүсгүй энэ зун эх орондоо ирэхийн сацуу урлагт ч мөн эргэн иржээ. Тэрбээр энэ удаа уран бүтээлийн гараагаа эхэлсэн  "Хувьсал" продакшны дэлгэцийн шинэ уран бүтээлд УДЭТ-ын залуу жүжигчин Одноотой хамтран тоглож байгаа юм байна.