08.08

Өндөгтэй найзлах 8 шалтгаан

Айл бүрийн хөргөгчид байж л байдаг өндгийг гоо сайханд ашиглаж болдгийг охид бүсгүйчүүд маань мэддэг болсон. Цаг зав гаргаад гоо сайхандаа анхаарал тавиарай.

1. Арьс чангалах - өндөгний цагааныг салган авч хөөсөртөл нь хутгаад нүүр, хүзүүгээрээ түрхэж бүрэн хатахаар нь угаана. Маш үр дүнтэй, нүхжилт багасгах арга шүү.

2. Нүдний хавдрыг буулгах - цагаан, шарыг нь сайтар хольж хутгаад жижиг багсаар нүд орчмын хавдсан арьсанд түрхэн хатаагаад угаана.

3. Тослог арьсны маск - овъёос, өндөг хоёрыг 1:1 хэмжээтэй хольж хутгаад нүүр, хүзүү дээр тавьж хатаана. Тэжээл өгч, чангалах үйлчилгээтэй.

4. Хуурай арьсны маск - өндөг, оливын тосыг 1:1 харьцаатай хольж хутган нүүр, хүзүү, үсэндээ ч тавина

5. Ядарсан арьсыг сэргээж гялалзуулах маск - өндөгний шар, тараг хоёрыг сайтар холиод нүүр, хүзүүнд түрхэнэ. 

6. Цайруулж, арьсны өнгийг засах маск - өндөгний цагаан, зөгийн бал хоёрыг сайтар холиод шаардлагатай хэсгүүдээр түрхэнэ. 

7. Үсний маск - оливын тос, тараг, өндгийг 1:2:2 харьцаатай сайтар хольж хутгаад үсэндээ түрхэн хэсэг хугацааны дараа угаана

8. Үс гялалзуулах маск - лимоны шүүс, өндгийг 1:1 харьцаатай хольж хутгаад үсэндээ түрхэж хагас цагийн дараа угаана.