08.08

Эгэл амьдралд би хайртай

Оноогдсон тавиландаа гутралгүй өөдрөг сэтгэж алхдаг

Оочсон цайгаа чамладаггүй байгаадаа ханаж чаддаг
Оргилуун их хүслийнхээ чандын чандад хадгалсаар
Одоо байгаа амьдралдаа гутарч ердөө харамсадаггүй ээ

Элсэн цөлд усгүй хатах шиг гачигдаж заримдаа үзсэн ч
Элэг эмтэрч хагацалд шаналж сэтгэлээр унасан ч
Этгээд содон харагдах гэж эдийн хойноос шунадаггүй
Эгэл жирийн амьдралдаа би дэндүү их хайртай

Урсгал голруу хог хаядаггүй ухаан заасан аавтай
Ургаа модыг хөндөхгүйг сургаж өсгөсөн ээжтэйдээ
Урам хайрлаж ирлэж хурцалсан андтайдаа
Урдах бүхнээ голохгүй би жирийн амьдралд хайртай

Бор хоногийг барах гэж өлөн зэлмэн явж үзсэн ч
Боргошиж хат суусан хирсүү ухаанаар цэнэглэгдсэн
Борооны дараах мөөг шиг хангалуун өсөж торниогүй ч
Болохгүйтээ эвлэрч сэтгэлээр унадаггүй энгийн амьдралдаа би дуртай

2017 оны 08 дугаар сарын 06-нд 
Бумба овогтой Баасанбадам