08.10

Ж.Бат-Эрдэнэ: Ийм хэрэг гарсанд маш их харамсч байна

Зам тээвэр хөгжлийн яамны газрын дарга нар нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, Зам тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын Г,  Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М нар нь архи ууж байгаад хоорондоо маргалдаж, улмаар М нь Г-ийнхээ амийг бүрэлгэсэн харамсалтай хэрэг гарсан юм. 

Энэ талаар цагдаагийн байгууллага албан ёсоор мэдээлэл хийхээр болоод байна. 

Харин Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнээс тодруулахад "Ийм хэрэг гарсанд маш их харамсч байна. Төрийн нарийн бичгийн дарга дөнгөж сая талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзаж, эмгэнэл илэрхийлэхээр явлаа. Хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа болохоор дүгнэлт хүлээхээс өөр аргагүй" гэлээ. 

Б.Анир 
www.zaluu.com