Саяхан сошиал хуудсанд Солонгосын эмэгтэй алдартнуудын хоолны дэглэмийг харуулсан зургууд нэлээд цацагдсан. Тэгвэл сошиалын элдэвтэй нөхөд Солонгосын алдартай жүжигчин бүсгүйн хоолны дэглэмийг мисс Ю.Балжидмаагийнхтай харьцуулаад авчээ. Солонгосын жүжигчин Пак Шинхэгийн өглөөний цай өргөст хэмх, сүү харин өдрийн хоол нь бор будаа, байцаа бөгөөд оройн хоол нь өргөст хэмх байцаа гэжээ. Харин мисс Ю.Балжидмаагийн өглөөний хоолыг бууз, сүүтэй цай гэсэн бол өдрийн хоол боодог, оройн хоолонд цуйван, сүүтэй цай хэмээн шооч нөхөд эвлүүлээд амжсан аж. Тэгвэл мисс бүсгүй энэ талаар "Яадаг юм бэ. Угаасаа үнэн хаха" хэмээн өөрийн хуудсанд шэйрлэж, "хоолны дэглэм"-ээ хүлээн зөвшөөрөөд авсан байна.