08.17

“Тал нутгийн марафон” олон улсын гүйлтийн уралдаан 19-нд болно

Монголын хөнгөн атлетикийн холбооноос 22 дахь удаагаа санаачлан зохион байгуулах гэж буй “Тал нутгийн марафон” олон улсын гүйлтийн уралдаанд энэ жил дотоодын 1000 гаруй, гадаадын 200 орчим тамирчин оролцохоор болжээ.

Уламжлал ёсоор тамирчид 3, 5, 10, 21 километрийн зайд өрсөлдөх бөгөөд уралдааныг Богдхан уулын Шавартын аманд наймдугаар сарын 19-ны өдөр зохион байгуулах юм байна.