Улсын хэмжээнд он гарсаар наймдугаар сарын байдлаар объектын гал түймэр нийт 2520 удаа гарч 13.4 тэрбум төгрөгийн хохирол учирч, 49 хүн нас барж, 27 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 1157гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 613 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 30.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 7.2 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 64,5 хувиар тус тус өссөн байна.
Нийслэл хотод нийт 1647 удаагийн гал түймэр гарч, 3.4 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 873 удаагийн гал түймэр гарч 10 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Энэ хугацаанд 14546 байгууллага, аж ахуйн нэгж, 83875айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 73146 зөрчил дутагдал илрүүлэн, 30755 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 4016 заавал биелүүлэх албан шаардлага, 5158 мэдэгдэл, 210 танилцуулга, 664 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 77 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 138. 9сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 1733 удаа, дадлага 1358 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 1801 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.