Жакарта 2018 Азийн наадмын Жүдо бөхийн төрөл өчигдөр эхэлсэн билээ.
Өчигдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө БНАСАУ-ын Жон Ю Сунтай барилдаж ялснаар Азийн наадмын хүрэл медаль хүртсэн.
Мөн энэ жинд Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг маань мөн хүрэл медалийн төлөө БНХАУ-ын бөх Яаотой барилдаж 10:0 харьцаатай ялснаар хүрэл медаль хүртсэн байна.
Мөн өчигдөр эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдсан Г.Ганцэцэг хүрэл медалийн төлөө барилдаж ялагдсанаар шагналт 5-р байрт оржээ.
Харин өнөөдөр манайхаас 5 тамирчин зодоглож 3 тамирчин маань хүрэл медаль хүртэж 1 тамирчин маань шагналт 5-р байрт орлоо.
1. Доржсүрэнгийн Сумъяа 57 кг -БНХАУ-ын бөхийг ялж хүрэл медаль хүртлээ.
2. Отгонбаатарын Ууганбаатар 81 кг -БНСУ-ын бөхийг ялж мөн хүрэл медаль хүртлээ.
3. Цэнд-Аюушийн Наранжаргал 70 кг -Казахстан улсын бөхийг ялж мөн хүрэл медаль хүртлээ.
4. Болдын Ганхайч 63 кг -БНСУ-ын бөхөд ялагдаж шагналт 5-р байрт орлоо.