09.06

”Эргэж бүү хар”

Эх орноосоо алс Америкийн нэгдсэн улсад 14 жил ажиллаж, амьдарч байгаа яруу найрагч, зохиолч Хулганайн Тэргэл миний "ЭРГЭЖ БҮҮ ХАР" нэртэй шинэ ном хэвлэгдэн гарлаа. Энэхүү номонд маань миний өөрийн туулсан амьдралд тохиолдсон , урвалт шарвалт үзэн ядалт, хараал жатга, мөн хүний газар амьдрах гэж зүтгэж буй хүмүүст учирдаг саад зовлон бэрхшээл, амьдралын эрээн бараан, гунигтай баяртай олон зүйлсийн тухай өгүүлэх юм.

Харийн нутагт амьдрах гэж зүтгэхийн хажуугаар энэ олон жилийн турш бичсэн өгүүллэг, нийтлэл, яруу найргаа дээжлэн та бүхнийгээ ундаалахад бэлэн боллоо. Миний ертөнцөөр зочлохыг хүссэн бүхнийг 9 сарын 13 нд 17 цагт Интерном номын дэлгүүрт болох шинэ ном өлгийдөн авах ёслолд эрхэм таныг бүүвэйн дууг надтай хамт аялахаар хүрэлцэн ирэхийг урьж байна.
Номын нээлтэд хүрэлцэн ирж энэхүү номыг худалдан авах танд мэдээж би гарын үсгээ сайхан үгтэй хамт мялаалга өргөн үлдээх болно. 
Эрхэм уншигч та бүхэнтэйгээ удахгүй уран бүтээлээрээ учиран золгоё.
Яруу найрагч, зохиолч Хулганайн Тэргэл Чикаго хот.
Жич:Номын үнэ 25 000 төгрөг.