Төрийн ордонд гал гарсан тэр үеэр ордноос зөөврийн компьютер хулгайд алдагдаж, хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байгаа.
Тодруулбал, Төрийн ордны хэвлэх цехийн өрөөнд байсан зөөврийн компьютер хулгайлагдсан аж. Тус компьютерт ямар баримт, материал хадгалагдаж байсан, хэн, ямар зорилгоор хулгайлсан болохыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ. Харуул хамгаалалттай, хашаа болон дотроо харуултай Төрийн ордонд хулгайч нэвтрэн орж зөөврийн компьютер хулгайлж авна гэж байх уу.
Ямар сайндаа л гадуур хулгайчийг хайж байхаар 76 гишүүн дотроосоо хулгайчаа хайж илрүүлбэл олдоно хэмээх хошигнол гарчээ.