05.21

Бейонсе сонголт муутай нэгэн

Дуучин Бейонсе хэзээд л хэв маягтай нэгэн гэж хэлэгдэн, үй олон шүтэн бишрэгчдийнхээ үлгэр дууриал болж байсан билээ.

Тэгвэл саяхны нэг өдөр дуучин бүсгүй өөрт нь ер зохиогүй, ямар ч сонголтгүй хувцастай үзэгдсэнээр фэнүүдээ гутралд оруулжээ.

Алдартай бүсгүй шоотой банзал, нэлхгэр улаан хүрэн өнгийн футболка өмсөөд зогсохгүй мөнгөлөг углааш жийсэн байв. Мөрөн дээрээ улаан өнгийн цүнх тохсон аж.

Чухам юу Бейонсег ийм тэнэг өмсгөл өмсөхөд хүргэсэн нь тодорхойгүй хэвээр үлджээ.