09.11

Хэл сурч буй хүмүүс заавал мэдэх ёстой 20 зөвлөгөө


Өнөөдөр төрөл бүрийн хэл сурах нь маш чухал боловсрол ба хэрэгцээ болсоор байгаа. Өөрийнхөө сонирхол хэрэгцээнд тулгуурлан хэл сурах нь өнөөдөр бидний амьдралд олон дэвшилт, өөрчлөлтийг авчрах боломжтой. Тэгвэл хэлийг хичээнгүйлэн сурч байгаа мундагууддаа хэрэгтэй 20 зөвлөгөөг бэлдлээ.

Хэл сурах дуртай бол цаг алдалгүй сур. Найзууд чинь дургүй болохоор, түгээмэл биш, эсвэл хэрэглээ болохгүй гэсэн шалтгаанаар хойш тавьж болохгүй.
Наалддаг цаасыг үргэлж ашигла. Үг хэллэг, дүрэм г.м-ийг санахгүй байгаа бол наалддаг цаас ашиглаарай.
Өдөр бүр суралц. 5хан минут байсан ч хамаагүй.
Түгээмэл хэрэглэгддэг 200-300 үгийг эхлээд сур.
 Duolingo, Memrise, Forvo гэх мэт тустай апп-уудыг хэрэглэ.
HiNative -аас асуулт байгаа үед асуух боломжтой.
“Hakuna matata mais quelle phrase magnifique” Диснейтэй дотно нөхөрлө, дуудлагаа сайжруулахын тулд диснейн дуунуудыг дуул.
Мөн Диснейн кинонуудыг үз. Аль хэдийн түүхийг нь чи мэдэх учраас хэллэг, үгэн дээр анхаарч чадна.
Pinterest: @ayvegece

Монгол хэл дээр хадмалтайгаар кино үз.
Өдөр бүр жижигхэн хэмжээгээр ямар нэг зүйл бич, оймсныхаа талаар байсан ч хамаагүй. Ингэвэл үгийн баялаг чинь сарын дараа гэхэд маш их нэмэгдсэн байх болно.
Ярь,ярь,ярь. Хэдийгээр их ярьдаггүй хүн байсан ч нохойтойгоо, өөртэйгээ, тольтойгоо, ханатайгаа зүгээр л ярих хэрэгтэй. Өөрийгөө тэр орныхоо хэлээр сэтгэхийг хүчил.
Онлайнаар сурч буй хэл дээрээ нийтлэлүүп унш. Богинохон учраас чамайг залхаахгүй, мөн сонирхолтой.
xuexima: starbucks and studying in the library. am i a real studyblr now?

Сурч буй хэлээ дэлгүүр явах, гэр цэвэрлэхдээ, тоо тоолохдоо гэх мэт энгийн зүйлсэд ашигла.
Утсан дээрээ болон энгийн апп-ууд дээрээ хэрэглэдэг хэлээ соль. Олон хүмүүс фэйсбүүк, түмблр г.м аппууд ашиглаж англи хэл сурсан байдаг.
Ямар ч урам зориггүй болсон үедээ завсарлага аваад өөрийгөө яагаад эхэлснийг санаарай.
Сурах үйл явц тийм ч хурдан бишийг сана. Хугацаа хэрэгтэй учраас зогсолтгүй урагшил.
 
Хамтдаа хэл сурах найзтай болоорой.
Хүн бүр өөр өөр арга замаар сурдаг, бусдын сурсан арга зам чамд таарахгүй байх нь энгийн л үзэгдэл. Олон замуудыг туршиз үзээд өөрт тохирохоо ол.
Өөртөө үргэлж жижиг толь бичиг, дэвтэр авч яваарай. Автобусанд явж байхдаа, хүн хүлээж байхдаа сэргээн санаж сурах боломжтой.
Хандлага маш чухал. Энэ хэлийг ямар хүнд юм бэ? гэж бодолгүй, хэрвээ сурчихвал ямар гайхалтай мэдрэмж авах талаараа бодож байгаарай.