Дуучин Ч.Анугаар зуучлуулж, нүүрэндээ алтан утас суулгасан гэх эмэгтэйн тухай хэвлэл мэдээллээр гарсан. Тухайн эмэгтэйн нүүрэнд алтан утас биш алтан зүү суулгасан учраас арьснаас нь гарч ирсэн гэж байв. Тэгвэл энэ асуудалд дуучин Ч.Ану тайлбар өгчээ. Тэрбээр “Би энэ талаар тайлбар өгье гэж бодлоо л доо. Удаан чимээгүй байсан болохоор олон хүн асууж байна. Үнэндээ дөнгөж төрчихөөд ийм зүйлд хариулт өгөөд явмааргүй л байлаа. Гэр бүлдээ зориулах цагаас маань хасч байна. Яах аргагүй тайлбар хийхгүй бол болохгүй байна. Яагаад гэвэл миний нэр хүндээс гадна давхар хамтарч ажилладаг бизнесийн байгууллагуудын нэр төрд халдах байдлаар сөрөг PR хийгээд байна. Зөвхөн тэр алтан утаснаас болж хохирсон зүйлээ ярих биш миний хамтарч ажиллаж байгаа Санрей салон, “Alivemax” зэрэг компаниудыг сөрөг байдлаар хүмүүст ойлгуулаад байгаа болохоор дөнгөж төрсөнийхөө дараа яаран тайлбар хийж явна. Оюунхүү гэдэг эмэгтэй надаас мэдээлэл авахын тулд бүтэн сар гаруй зурвас бичсэн. Тэгээд л тэр эмэгтэйд эмнэлгээ зааж өгч, эмчтэйгээ холбосон. Яг одоо юу бодогдож байх гэхээр өнөөдөр би хоёр хүүхдийн эх. Би хүний хэлсэн юмыг өөрөө шүүн тунгааж байгаад шийдвэрээ гаргадаг. 30 настай тэр эмэгтэй ч мөн адил над шиг бодсоны эцэст л шийдвэрээ гаргаж хийлгэсэн байх. Түүнээс биш заавал хийлгэ, үүнийг л хийгэчихвэл гоё болно гэсэн зүйл яриагүй” гэсэн байна.
С.НАРА