09.17

”Ниссан моторс”-ын шинэ дүр төрх Наоми Осака


Японы автомашин үйлдвэрлэгч “Ниссан моторс” компани талбайн теннисний "US Open" тэмцээний шинэ аварга Наоми Осакаг компанийнхаа нүүр царайгаар тодруулжээ. Тэрбээр талбайн теннисний ганцаарчилсан төрөлд АНУ-ын алдарт теннисчин 36 настай Серена Уилямсыг ялж, 20 насандаа Их Дуулгын тэмцээнээс цом хүртсэн анхны япон тамирчин болсон юм. Наоми Осака “Намайг бага байхад аав минь Ниссаны машин унадаг байсан. Харин одоо би ингээд Ниссан компанийг албан ёсоор төлөөлдөг боллоо” хэмээн гэрээнд гарын үсэг зурах үеэрээ сэтгэгдлээ хуваалцсан байна.