09.18

“Зүүн хойд Азийн хүрээлэн буй орчны аюулгүй байдал” олон улсын форум зохион байгуулна


АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалаас санаачлан Монгол Улсын Батлан хамгаалах яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран “ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сэдэвт Олон Улсын форумыг 2018 оны 9 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Олон улсын хуралдааны танхимд зохион болно.

Энэхүү олон улсын форумыг хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаанд Зүүн хойд Азийн орнуудын цэргийн байгууллагуудын оролцооны талаарх яриа хэлэлцээг тогтмолжуулах, бүс нутгийн хэмжээнд байгаль, экологийн аюулгүй, тэнцвэрт байдлыг хангах талаар иргэний болон цэргийн байгуулагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, энэ талаар АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал болон Зүүн хойд Азийн түнш орнуудын хэмжээнд харилцан уялдаатай зохицуулалтыг эрчимжүүлэхэд түлхэц өгөх, Хүрээлэн буй орчны аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой тэргүүн туршлага, сургамжийн талаар мэдээлэл солилцох, түгээн дэлгэрүүлэх, Монгол Улсын хүрээлэн буй орчны аюулгүй байдлын суурь чадамжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулж байна.

Форумд Монгол Улс, АНУ, Австрали, БНСУ, БНХАУ, Япон, Шинэ Зеланд зэрэг улсын төлөөгчид оролцож, Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудын хүрээлэн буй орчны аюулгүй байдлын талаарх бодлого стратеги, хүн, малын халдварт өвчин, хүнс, хөрс-ус, эрчим хүчний аюулгүй байдлын уялдаа холбоо болон цэргийн ажиллагаанаас үүдэлтэй хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөг хэрхэн бууруулах талаар улс бүрийн төлөөлөгчид илтгэл, мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлэн, санал дүгнэлт гаргах юм.