09.24

Жастин Бибер сүйт бүсгүйдээ зориулж гудамжид дуулав

Дуучин Жастин Бибер сүйт бүсгүйтэйгээ болзоод тун ч романтик байгаа бололтой. Саяхан хос Лондонд болзож, алсыг харагчид суухын тулд хүмүүстэй хамт дугаарлан зогссон аж. Харин алсыг харагчаас буусныхаа дараа Жастин Бибер жуулчдын гудамжинд гитараа гаргаж ирээд сүйт бүссгүйдээ зориулж дуу дуулжээ. Тэрбээр энэ үеэр өөрийн сүйт бүсгүй модель Хайли Болдвин руу заагаад "Энэ охин бол миний насан туршийн хайр" хэмээн хэлсэн гэнэ.