10.04

Хятадын хилийн чанад хүрч аялсан жуулчдын тоо дэлхийд тэргүүн байранд оров

Үндэсний статистикийн газрын сүүлийн үе нийтэлсэн өөрчлөлт нээлттэй байх бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн турших эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилтуудын  тайланд харуулснаар, Хятадын хилийн чанад хүрч жуулчилсан жуулчдын тоо дэлхийд  тэргүүн байранд жагсаж байна. 
Тайланд харуулснаар, 1995-2016 он хүртэлх хугацаанд Хятадын хилийн чанад хүрч аялсан жуулчид  давхацсан тоогоор 5 сая байснаа нэмэгдээд давхардсан тоогоор 135 саяд хүрсэн бөгөөд жилийн дундаж өсөлтийн хэмжээ 17.6 хувьд хүрчээ. 1995 онд Хятадын хилийн чанад хүрч аялсан жуулчид дэлхийд 17-р байранд жагсаж байсан бол 2003 он гэхэд анх удаагаа дэлхийн эхний 10-рт орж, дэлхийд 9-р байранд жагсжээ. Харин  2013 онд анх удаагаа дэлхийд тэргүүн байранд жагсаж, 2014-2016 оны хооронд дэлхийн тэргүүн байраа хэвээр хадгалж чадсан нь дэлхийн хилийн чанадад аялах хамгийн том зах зээл болсон байна.  

Эх сурвалж: mongol.cri.cn