10.10

Пэрис Жексон хөгжимчин залуутай романс эхлүүлэв үү


Попын хаан агсан Майкл Жексоны охин Пэрис Жексон содель Кара Делевинтэй үерхэж, хоёр хүйстэн сонирхдог гэдгээ зарлаж байв. Тэгвэл саяхнаас түүнийг дуучин, хөгжимчин Габриэль Глэнтэй дотноссон гэх яриа гарч эхэллээ. Учир нь тэр хоёр нэгэн хөгжмийн наадамд хамтдаа очсоноос ийм яриа гарсан юм. Мохаве элсэн цөлд болсон хөгжмийн наадамд очоод Пэрис, Габриэль нар хамтдаа гэрэл зургаа авахуулж байсан гэнэ шүү. Харин Габриэль энэ талаар “Бид хоёр зүгээр л найзууд. Дотно харилцаа байхгүй шүү” гэсэн байна.