10.10

Г.Занданшатар: Тавантолгойд цахилгаан станц барих шийдэлд хүрлээ

 

 Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээллээ.

Тэрбээр “Монгол улсын эдийн засгийн хэрэгжүүлэх үндсэн чиглэл 50,9 хувьтай хэрэгжиж байна. Эдийн засгийн өсөлт 6.3 хувь, нэгдсэн төсвийн тэнцэл 91.3 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Дэлхийн эдийн засагт нефтийн үнэ өссөн үүнээс гадна дэлхийн худалдааны дайнаас шалтгаалж валютын өссөн зэрэг хүчин зүйлээс шалтгаалж инфляц найман хувьд хүрсэн. Мөн ажилгүйдлийн түвшин буурч 7.5 хувьд хүрсэн, гадаадын шууд хөрөнгө оруулалт 879 сая ам.доллараар өссөн, Монгол улсын гадаад өр 21.1 их наяд болж буурсан байна.

Үүнээс гадна зам, барилга, сургууль, цэцэрлэгийн, уул уурхайн ажил эрчимжиж байна. Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнд нүүрсний экспорт нэмэгдсэн, хэлийн боомтын нэвтрэх чадвар сайжирч байна. Монгол улсын нийт экспортын 39 хувийг нүүрсний экспорт эзэлж байна. Оны эхний хагас жилийн байдлаар 1.4 тэрбум ам.долларын нүүрс экспортоллоо. Нүүрсний экспортыг нэмэгдүүлсний үр дүнд оны эцэст дөрвөн тэрбум ам.доллар нүүрсний экспорт хийхээр зорьж байна” гэв.

Мөн тэрбээр “Оюутолгойн гэрээ хэлцлийг сайжруулах зорилгоор энэ оны нэгдүгээр сараас эхлээд олон удаагийн яриа хэлэлцээрийн Рио Тинто, Оюутолгой компанитай олон удаагийн яриа хэлцэл хийлээ. Удаан хугацаны яриа хэлэлцээрийн үр дүнд бид нэгдүгээрт Монгол улсын хувьцаа ашиг хүртэх хугацааг наашлуулах, Монголд үзүүлж байгаа эдийн засаг санхүүгийн дарамт болох зээлийн хүүгийн дарамтыг бууруулах гэсэн таван үндсэн зарчмаар тохиролцож харилцан ойлголцох санал бичиг зурах шийдэлд хүрсэн. Ингэснээр Оюутолгойн гэрээ илүү ашигтай ажиллах нөхцөл бүрдэж байна. Монгол улсын эзэмшиж буй Оюутолгойн 34 хувь бол хувь нийлүүлэгчдийн зээлээр санхүүждэг. Санхүүжилтийн гэрээ өндөр хүүтэй байсан.

Хоёрдугаарт, Таван Толгой болон Оюутолгойд цахилгаан станц барьж дотоодоо эрчим хүч авах асуудал маргаантай байсан. Оюутолгой компани 150 сая орчим ам.долларын цахилгаан эрчим хүч импортоор авч ашиглаж байна. Тиймээс үүнийг дотооддоо хийх хэрэгтэй гэсэн шаардлага өгсөн. Цахилгаан станцыг дотоодоос авах Таван Толгойд барих, дотоодын эрчим хүчийг бусад найдвартай эрчим хүчийг авах зарчмын шийдэлд хүрлээ. Монгол улсад Таван Толгойд цахилгаан станц баригдах цаашид дотоодын эрчим хүчний шугамаар сүлжээгээ хангах асуудал нээгдсэн ийм дэвшил ахиц гарлаа яриа хэлэлцээрийн үр дүнд.

Гуравдугаарт, Хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн гэрээ зэргийг үндэслэж татварын маргаантай суудал гарсан байсан. Энд бид 35 сая ам.долларын татварын төлбөрийг төлүүлэхээр тохирлоо. Нийт тавигдаж байгаа татварын актад санал зөрөлдөөнтэй байгаа учир эцсийн шийдэлдээ Арбитар шүүхээр эцсийн шийдвэрийг гаргах бололцоотой. Ийм учраас татварын асуудлаар нэлээд ахицтай риа хэлцэл хийлээ. Нийт 150 сая ам.долларын татварын асуудал хөндөгдөж байгаа учир эцсийн шийдвэрээр Арбитраар гаргах болно” гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариу өгсөн юм.

-Нийтдээ 150 сая ам.долларын татварын акт тавигдсан ч 35 сая ам.доллар төлүүлнэ гэхээр хангалтгүй байгаа юм биш үү. Хоёрдугаарт та сая эдийн засгийн голлох үзүүлэлт сайн гарсан гэж байна. Гэтэл өнөөдөр ард түмний амьдрал яагаад сайжрахгүй байна вэ, ядуурал хэдэн хувиар буурсан бэ?

-Энэ татварын хувьд яг үнэндээ Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой учраас гэрээний дагуу чөлөөлсөн, хөнгөлсөн эсвэл Дубайн төлөвлөгөөгөөр чөлөөлсөн татвар байсан учраас татварын акт ногдуулахдаа ч эргэлзээтэй зүйл бий. Эцсийн дүндээ татвартай холбоотой заалтууд Дубайн төлөвлөгөөтэй холбогдож байгаа юм. Гэхдээ бид 150 сая ам.долларын татварыг төлүүлэх сонирхолтой байгаа учраас арбитрын шүүхэд хандана.

Хоёрдугаарт, эдийн засгийн өсөлт, ард түмний амьжиргааны түвшин шууд гардаггүй. Мэдээж хувь хүний амьдралд төрийн бодлогоос гадна албан байгууллага, салбар, хувь хүний хичээл зүтгэлээс шалтгаалах нь ойлгомжтой. Гэхдээ бид эдийн засгийн үзүүлэлтийг ард түмэнд хүргэхийн тулд энэ жил тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлж байна. 2014 оноос хойш тэтгэвэр, тэтгэмж нэмэгдээгүй. 2016 онд шинээр хөрөнгө оруулалт хийх нь битгий хэл нэг ч цэцэрлэг сургууль барих мөнгөгүй байсан. Өнөөдөр бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах, сургууль гурван ээлжээр хичээллэдэг байсныг хоёр ээлжээр хичээллэх боломжийг бид амжилттай хэрэгжүүлж байна. Багш эмч нарын цалин 20 хувь нэмэгдүүлсэн, хүндэрсэн эдийн засгийг өөд нь татахын тулд ОУВС-тай хамтран ажиллахаас өөр сонголт байгаагүй. ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжсэнээр төсвийн сахилга бат сайжирч, ахиц өөрчлөлт гарч байна. Мөн үүнээс гадна ноолуур хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Ноолуур хөтөлбөрийн үр дүнд ноолуурын ханш дээд тал нь 110-120 мянган төгрөг болсон. Үүний үр дүнд малчид өр төлбөрөөсөө салаад зогсохгүй хадгаламж нэмэгдсэн байна.

-Зээлийн хүү бууруулахаар тохирсон гэж байна. Яг хэд хүртэл бууруулахаар тохирсон бэ?

-Монгол Улсын хүртэх хугацааг наашлуулах, хоёрт, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах таван үндсэн зарчим дээр тохирсон. Бид олон улсын банк санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллаж байна. Одоогоор яг тодорхой тоо хэлэх боломжгүй, зарчим дээрээ тохирсон байгаа.