10.10

Шагай ”Онцгой даалгавар”-аа хэрхэн биелүүлсэн бэ

Монголын кино урлаг хөгжлийнхөө замд аль хэдийнээ орсны илрэл болж сүүлийн үеийн кинонууд чанар чансаатай хийгдэж байгаагийн зэрэгцээ жүжигчдийн ур чадвар,авьяас билэг төгөлдөршиж буйг "Онцгой даалгавар” кино харууллаа. 

Тус кино нээлтээ хийсэн даруйдаа бүх кино театруудын үзэгчдийг байлдан дагуулж хамгийн их эрэлттэй киногоор шалгараад байна. Урлагт хайртай үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй инээдмийн төрөл, жанарыгэргүүлэн авчирсан уг киноны голд дүрд "Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай чадварлагаар тоглосон бөгөөд тэрээр "онцгой даалгавар”-уудыг хэрхэн биелүүлж буйг киноноос хүлээн авчүзээрэй."Хүүгүй ломбард”, "Хуримын сюприз”, "Туршилтын хосууд” зэрэг олон кинонуудаараа үзэгчдийг байлдан дагуулсаар ирсэн "Оюунлаг” продакшны чадварлаг залуус ээлжит нэгэн сюпризээ ийнхүү үзэгч олондоо дэлгэсэн нь Онцгой даалгавар инээдмийн кино юм.

"Оюунлаг продакш”-ны найруулагч Д.Отгонбаяр, Г.Сэр-од нарын хамтын бүтээл "Онцгой даалгавар” бүрэн хэмжээний инээдмийн уран сайхны кино бүх кино театруудаар гарч байгааг дуулгахад таатай байна.

Та хайртай дотны хүнээ, ах дүү найз нөхдөө баяр хөөрийн цэнгэнд амжиж умбуулаарай.