"Магнай трейд" группийн захирал Р. Ганзоригийг мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдаагийн байгууллагаас түр саатуулаад сулласан байна.Харин өчигдөр түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Р.Ганзоригийг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна. Гэхдээ хүсэлтээ 48 цагийн дотор өгөөгүй, хугацаа хоцроож өгсөн гэдгийг эх сурвалж хэллээ.Дээрх саналыг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Р.Ганзоригийг яллагдагчаар цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, түүнийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж шүүх үзсэн байна