Олон улсын гэрэл зурагчдын “All About Photo” уралдааны 2018 оны шагналтнуудыг өчигдөр зарлажээ. Уралдааны тэргүүн байрт Их Британийн гэрэл зурагчин Тариз Зайдигийн Монгол орны баруун хязгаарт авсан “All Secure” нэртэй бүтээл шалгарч, 5 000 ам.долларын мөнгөн шагнал хүртсэн байна.