10.15

”Жинхэнэ Мисс”

Төрбатын Батцэцэгийг дэмжихийн учир: Миссийн тэмцээнд оролцоход тавьдаг шалгуурыг хангахын тулд сайн үйл хийх, өдөр бүр хүнд туслах сэтгэлтэй байх хоёрын хооронд асар том ялгаа бий. Батцэцэгийг гайхамшигтай сайхан сэтгэлтэй бүсгүй гэдгийг хамтдаа 20,000 км замыг туулан Монгол орон даяар төдийгүй, гадаад улсад суугаа Монголчууддаа хүрч очин эерэг сэтгэлгээний үрийг тарьж явахдаа бид харсан юм.
Тэрээр 100 метр кв оффисын талбайг 4 сарын хугацаанд сургалтын зориулалтаар үнэ төлбөргүй ашиглуулж 12 сая төгрөг хэмнэснээр тэр танхимд нийт 5000 оюутан залуусыг хувь хүний хөгжлийн сургалтад үнэ төлбөргүй хамруулах нөхцлийг бүрдүүлж өгч байлаа. 
Эерэг сэтгэлгээний давалгаа төсөл маань 450,000 Монголчууддаа хүрээд байгаа ба Батцэцэг энэхүү буянтай үйлийг хэрэгжүүлэгчдийн нэг юм. Тэрээр сургалтын багийн чухал гишүүн бөгөөд түүний бусдад зориулсан цаг хугацаа, сэтгэл зүтгэл хэзээ ч түр зуурын, эсвэл хэлбэр төдий байдаггүй билээ.
Хүн бүхэн үнэн байвал энэ хорвоо хичнээн сайхан.
Найзаараа бахархаж үргэлж дэмжиж явдаг юм. Та бүхэн ч гэсэн зураг руу нь ороод амьдрал дээрх Жинхэнэ Мисс бүсгүйг https://www.facebook.com/1678157802466646/posts/2179885892293832/ линкээр  орж дэмжээрэй, баярлалаа.