Топ модель Х.Бадамгэрэл өөрийн "Андра" модель агентлагаар дамжуулан загвар өмсөгч бэлтгэхийн зэрэгцээ тэдэнд урам зориг өгөх, өөртөө итгэлтэй байхад нь анхаардаг. Тиймдээ ч тэрбээр цахим хуудсаараа ч бас үзэл бодлоо хуваалцах дуртай. Саяхан тэрбээр өөрчлөлт хэрхэн хийх талаар зөвлөжээ. Тэрбээр "Өөрчлөлттэй зоригтой нүүр тулах. Үргэлжийн нэг хэвийн байрнаасаа хөдлөхгүй байх хэрэггүй. Өөрийгөө өөр олон талаас дүгнэж, өмнөхөөсөө өөр илүү сайжруулсан өөрийгөө бүтээх цаг зав, сэтгэл зүрх хөдөлмөр, зорьсондоо хүрэх тэмүүлэлтэй, эрч хүчтэй бай. Шинэ зүйлд өөрийгөө турш оролд өөрийгөө шинэчил. Сурч хөгжихөд үргэлж тэмүүл. Та ямар ч тохиолдолд одоо байгаагаасаа илүү байж чадна. Андра хичээл энэ тухай байх болно" гэжээ.