MNTM шоуны анхны дугаарыг ялагч Цэкү буюу Б.Цэрэндолгор тэмцээнийхээ шагнал болох "looque models" агентлагт ажиллаж эхэлжээ. Түүний хувьд шоунд оролцохоосоо өмнө өөрийн орон зайгаа бүрдүүлж чадсан модель. Тэгвэл энэхүү шоунд оролцсоноор мэргэжлийн хувьд илүү өсөн дэвжиж, өөрийн хувийн стилээ ч олж чадсан гэдэг. Учир нь шоуны дүрэм ёсоор оролцогч охид үснийхээ имижийг өөрчилдөг. Цэкү шоуны үеэр энэ дүрмийг дагаагүй ч финалд цайвар үстэй шинэ төрхтэйгөөр гарч ирсэн байдаг. Өдгөө тэрбээр цайвар үсээ халимаг болгон тайруулсан нь маш зөв сонголт болсон гэдэг. Тиймдээ ч модель бүсгүй үснийхээ стайлыг нэг хэсэгтээ л өөрчлөхгүй гэнэ шүү.