Албан ёсны эрхтэйгээр Монгол Улсад хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй "Mongolia”s Next Top Model" буюу MNTM шоу нэвтрүүлгийн эхний улиралд Г.Ижилцэцэг, Г.Ихэрцэцэг хэмээх ихэр охид оролцож байв. Тэгвэл хоёрдугаар улиралд мөн л Б.Цэцэгмаа, Б.Цэцэгсайхан хэмээх ихэр охид оролцож байна. Өмнөх улиралд оролцсон ихэр охидын нэг нь шоугаа эрт өндөрлүүлсэн бол нөгөөх нь багагүй амжилт үзүүлсэн. Тиймээс үзэгчид энэ удаагийн ихэр охидыг хэр амжилт үзүүлэх бол хэмээн хүлээлт үүсгээд байгаа юм. Энэ удаагийн ихэр охид дизайнер мэргэжилтэй бөгөөд модель болохоор хамтдаа ирсэн нь энэ. Тэд Москвагийн их сургуулийг төгсөж, "Citi institute"-д мөн суралцаж байсан гэнэ.