Ханхүү Харригийн гэргий Меганыг бие давхар болсон тухай Кенсингтон ордноос мэдээлсэн. Энэ өдрүүдэд тэд Австралид аялж байгаа юм. Тэгвэл тэднийг Мелбурн хотод байх үед сэтгүүлчид удахгүй мэндлэх хүүхдийнх нь нэрийн талаар асуусан байна. Меган энэ талаар “Бидэнд хүмүүсийн санал болгосон нэрсийн асар урт жагсаалт байгаа. Завтай үедээ тэдгээр нэрсийг анхааралтай унших болно” хэмээн хариулсан байна.