10.31

Б.Махбал, Н.Лхагвасүрэн нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Зам тээврийн хөгжлийн яамны байранд өнгөрсөн наймдугаар сард хүн амины онц ноцтой хэрэг гарсан.
Тус яамны газрын дарга Г-г Төрийн удирдлагын хэлтсийн дарга Б.Махбал олон удаа цохиж өшиглөсний улмаас амийг нь хохироосон гэх хэргийг шалгаж дуусчээ.
Улмаар яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар НПГ-т шилжүүлсэн байна. Уг хэрэгт Б.Махбалаас гадна тус газрын Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн н.Лхагвасүрэнг мөн яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд түүнийг гадуур батлан даалтад гаргажээ.