11.01

Белла Хадид: Би заримдаа хөргөгч доторхоо харахын тулд л доод давхар руу буудаг

Супермодель Белла Хадид "Victoria's Secret" загварын шоунд оролцохоор болсон бөгөөд шоунд зориулан өдөр бүр дасгал хийж байгаа аж. Түүнчлэн тэрбээр дасгал хийхийн зэрэгцээ эрүүл хооллож байгаагаа цахим хуудсаараа дамжуулан хуваалцжээ. Саяхан тэрбээр өөрийн хөргөгчөө хэрхэн эрүүл хүнсээр дүүргэсэн талаараа хуваалцахаас гадна "Хэрэв хэн нэгэн дэлгүүр орж, хөргөгчөө цэгцлүүлэхийг хүсвэл би зөвхөн өглөө  ажилладаг" гэжээ. Тэрбээр хөргөгчиндөө жимс, ногоо, цэвэр шүүс, тараг, самар зэргийг тун ч цэгцтэй өрсөн байх аж. Тиймдээ ч Белла Хадид "Би заримдаа зүгээр л хөргөгч доторхоо харахын тулд доод давхар руу буудаг" гэсэн байна. Тэгэхээр модель бүсгүй хөргөгчөө дүүргэчихээд дүүрэн хүнсээ харж кайф авдаг бололтой. 

Эх сурвалж: www.info.mn