11.05

Хүрэлээ охидоо кино урлагт уруу татав

Жүжигчин Д.Хүрэлхүү буюу Хүрэлээ өөрийн том охин Х.Намууны хамт "Тагнуулч аав" хэмээх кинонд тоглож байсан билээ. Тэгвэл энэ удаа бага охин Х.Сүрэнгийн хамт "Асрагч аав" хэмээх кинонд тоглосон байна. Хэдийгээр түүний хоёр охин урлагаас өөр мэргэжил сонгосон ч тэрбээр ийнхүү хоёр охиноо кино урлагт уруу татав бололтой. Сонирхуулахад, "Асрагч аав" киноны ерөнхий ивээн тэтгэгчээр Х.Намуун ажилласан байна. Тэрбээр  "Wolarsen" хэмээх гоо сайхны брэндээ ажиллуулж байгаа бөгөөд ийнхүү аавдаа тусалсан гэнэ шүү.