05.22

Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүртлэх замыг хаана

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа “Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6 км авто зам /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүрэх/ барилгын ажил”-ын хүрээнд төмөр замын 413-р км дахь гармын орчимд 2015 оны 05 дугаар сарын 24, 25-ны өдөр авто замын зорчих хэсэгт засварын ажил хийгдэх учир дээрх хугацаанд тус замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэвтрэхгүй болохыг мэдэгдье.