11.07

Харри Стайлс: Олон нийтийн сүлжээ надад нэгэн төрлийн үдэшлэг мэт санагддаг

Дуучин Харри Стайлс болон жүжигчин Тимоти Шаламе нар "i-D" сэтгүүлд зориулан ярилцжээ. Тэд энэ үеэр орчин цагийн эр хүний тухай ойлголт, олон нийтийн сүлжээ болон бусад сэдвийн хүрээнд ярилцсан байна. Дуучин Харри Стайлс олон нийтийн сүлжээний талаар "Олон нийтийн сүлжээг хэрэглэхгүй байх нь намайг илүү аз жаргалтай болгодог. Жишээ нь, чи нэгэн үдэшлэгт уригдлаа гэж төсөөлье. Гэхдээ тэр үдэшлэгт уригдсан хүмүүсийн ердөө гурав нь л эелдэг, сайхан ааштай, харин үлдсэн нь тийм ч таатай хүмүүс биш бол чи тэр үдэшлэгт явах уу? Олон нийтийн сүлжээ надад яг л ийм төрлийн үдэшлэг мэт санагддаг" хэмээн ярьжээ. Харин Тимоти  "Олон нийтийн сүлжээ бол удирдахад маш төвөгтэй орчин. Миний тухай сөрөг сэтгэгдлийг унших төдийд өөрийгөө гэмтэж буйгаар мэдэрдэг. Тиймээс уран бүтээлч хүн гэдэг утгаараа би өөрийгөө вакумжсан орчинд байлгахыг хүсэх болсон" гэсэн байна. Тэгэхээр хоёр залуу уран бүтээлч олон нийтийн сүлжээг тэгтлээ таашаадаггүй бололтой.