Их эзэн Чингис хааны мэндэлсэн болон Монгол бахархлын өдөр 11 дүгээр сарын 8, 9-нд бүх нийтээрээ амарна.
Энэ өдрүүдэд /Пүрэв, Баасан гарагт/ автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Иймд жолооч та замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн, замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой гэж Тээврийн Цагдаагийн Албанаас зөвлөлөө.