11.19

Ким Кардашиан нөхрөө мөнгөтэй зүйрлэв

Реалити шоуны од Ким Кардашиан “KKW Body” гэх сүрчигнийхээ савлагааг өөрийнхөө биеийн хэлбэрээр хийлгээд зогсохгүй сурталчилгаанд нь нүцгэн тоглосон. Тэгвэл Ким Кардашианы нөхөр сүрчиг хэрэглэдэггүй бололтой. Учир нь тэрбээр нөхрөөс нь ямар үнэр үнэртдэг тухай асуултад “Товчоор хэлбэл баян хүн шиг үнэр үнэртдэг. Би яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Яг мөнгө шиг ч юм уу нэг тийм, хүний хамгийн үнэтэй гэж боддог зүйлийн үнэр үнэртдэг” гэжээ.