11.19

”Хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар 23 шаардлага хүргүүлээд байна” гэв

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу ХЭҮК-ын гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлага, зөвлөмж гаргадаг билээ. Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл ХЭҮК-ын гишүүн хүний эрх, эрх чөлөөг сэргээж, зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагад шаардлага бичиж хүргүүлдэг. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хийсэн хяналт шалгалт, иргэдийн гомдлын дагуу 2018 оны 11 сарын байдлаар нийт 23 шаардлагыг хүргүүлж, хүний эрхийн зөрчлийг арилгуулж ажиллалаа.

ШААРДЛАГЫН ХЭРЭГЖИЛТ - 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар ямар байгааг ЭНД дарж харна уу.