Энэ зурагнуудыг хар даа. Эцсийн хувилбар нь арай биш шүү гэхдээ л зүгээр хар даа. Энэ гайхалтай байгууламжийг Шар хадны эцэс, Улиастайн хүнд нөхцөлтэй гэр хорооллын яг тэх голд нь Монголын хүүхдүүдийн төлөө ингээд л босгочих "Ид шид" мэт тэр өдөр өнөөдөр мөрөөдөл биш болсоон. Энд хөөрхөн жаалууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хүссэн газраараа тоглож номын санд номоо уншиж, өсвөр насны хүүхдүүд илүү боловсорч хөгжих болно. Ирээдүйд тэд бол Монголын ирээдүй. Тэдэнд зориулж BookCafe хотын төвийн хамгийн гоё газар байрладаг Coworking хамтын орон зай ч энд үүсэх болно. Мундаг хүмүүс ирж сайн дураараа хичээл зааж сурсан мэдсэнээ хуваалцах болно. Бид өөрчлөлтийг талбай дээр жагсаж биш харин тархи оюуны хувьсгалаас эхлүүлэх болно.
Энэ ажлыг хэн хийх вэ ?
Нөгөө Лантуун дохио, нөгөө Тэлмэн Мико Билгээ Ганжавхлан нар уу ? эсвэл Энержи ресурс уу ? Үгүй ээ энэ ажлыг яг одоо энэ постыг уншиж байгаа ТА л хийнэ, та л ид шидийг бүтээж чадна. Уулаас ид шидийн орныг бүх дэлхийн монголчууд л бүтээсэн одоо ч авч явж байна, энэ удаа ч гэсэн монголчууд л үүнийг бүтээх болно. Бидний хэдэн нөхөд хариуцлагатай гүүр нь болохыг бүх чадлаараа хичээцгээнэ.
Хандив хэрхэн өрнөх вэ ?
Энержи ресурс компани, эрхэм хүндэт хэдэн мянган уурхайчид, энэ хамт олонд түмэнтээ баярлаад дуусахгүй. Энэ бол утгаараа нийгмийн хариуцлага, энэ бол хоншоор юм ! Тэд 50 хувийг шийдэж өглөө. ҮЛДСЭН 50 ХУВЬ цаана нь бий. Бид хамтдаа үүнийг хийх болно. Нөгөө Укагийн хэлдгээр аз жаргалтайгаар шүү дээ. Хандив гэдэг нь зөвхөн мөнгө болоод эд зүйлс биш билээ. Чаддаг чаддагаараа л зүтгэхэд хамгийн том хандив юм. Нэг ирээд хоёр тоосго зөөгөөд өгөхөд л ямар том тус вэ ? Нэг ном бариад ирэхэд л хэдэн хүүхэд унших вэ ? Нэг чаддаг юмаараа туслахад л заавал бид түүнд мөнгө зарахгүй байж болно шүү дээ. Бидэнд ирэх 3 сар хүртэл хугацаа байна. Нэг сайхан уулзалт хийе, хамт кофе ууя, төслөө сайхан танилцуулаад хамт хараад чадах чадахаараа зүтгэе.
Ид шидийн орон төвийг маань хамт санаачилж амьдралаа зориулж явсан С.Гүлсара эгчийгээ энд дурсаж байна. Энэ бүхнийг тэр ертөнцөөс хараад маш их баярлаж инээмсэглэж байгаа гэж итгэж байна. Сайн хүний үйл мөнх үргэлжилдэг.
Ид шидийн орон төслийг өөрөөсөө хол хөндийгөөр ерөөсөө битгий бодоорой. Эхний төсөлд нь оролцож амжаагүй бол одоо бид таныг энэ сайхан үйлс, түүхэн үйл явдалд албан ёсоор урьж байна. Хэдий олон хүн хамтдаа мөрөөднө тэнд ид шид оршиж байдаг. Тэнд тийм хүч бий, тэрийг бид нэг удаа харсан. Одоо дахиад илүү томоор харуулцгаая.
Маш их баярлалаа, сайхан сэтгэлтэй бүх хүмүүст баярлалаа, бүх хэвлэл мэдээллийн байгууллага түгээж өгсөн хүмүүс, хандив өгсөн өгөхөөр амласан хүмүүстээ баярлалаа. Тун удахгүй төслөө дэлгээд ажил хэрэгч уулзацгаая, бүх хүнд нээлттэй, урьж байна
Энэ бүх зураг, скиз зураг, 3D зураг, консепц дизайныг өнгөрсөн 4 сар Doogii Adiyabaatar найз маань үнэ төлбөргүй, түүний багийнхан нь маш бага төлбөрөөр хийсэн юм шүү. Эгэлгүй найздаа баярлалаа, ингээд л юм болдог л юм даа зөв зүйлийг зорьж хичээж явахад.