11.21

Хуулийн төв байгууллагуудын ”Спортын их наадам-2018” тэмцээн үргэлжилж байна

Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос Хуулийн төв байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Спортын их наадам-2018” тэмцээн 2018.11.17, 23-25-ны өдрүүдэд амжилттай болж байна.

Тус тэмцээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, ХЗДХЯам, Үндсэн хуулийн цэцийн тамгын газар, ШЕЗ, УЕПГ, УДШ, УИХ-ын Тамгын газар, МХХ, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын газар, ХЗҮХ, ХЗТТ зэрэг 11 хуулийн байгууллагын ажилтнууд оролцож байгаа юм.

Тэмцээн шатар, ширээний теннис, билльярд, боулинг, сагсан бөмбөг, гар бөмбөг гэсэн спортын 5 төрлөөр явагдаж буй бөгөөд дараах газруудад тус тус зохион байгуулагдаж байна.

Тухайлбал:

1. Ширээний теннисний тэмцээн 2018 оны 11-р сарын 17-ны өдөр 09:00 цагт “Оч” клубт;

2. Снүүкер билльярдын тэмцээн 2018 оны 11-р сарын 23-ны өдөр 10:00 цагт “Юнион” клубт;

3. Боулингийн тэмцээн 2018 оны 11-р сарын 23-ны өдөр 16:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Park House” төвд;

4. Шатрын тэмцээн 2018 оны 11-р сарын 24-ний өдөр 10:00 цагт ХЗҮХүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д;

5. Гар бөмбөгийн тэмцээний хэсгийн шатны тоглолт 2018 оны 11-р сарын 24-ний өдөр 09:00-21:00 цагт Яармагийн “Энканто спорт цогцолбор”-т;

6. Гар бөмбөгийн тэмцээний шигшээ шатны тоглолт болон сагсан бөмбөгийн тэмцээн 2018 оны 11-р сарын 25-ны өдөр 09:00 цагт “Хандгайт спорт цогцолбор”-т тус тус зохион байгуулагдана.

Энэ удаагийн "Спортын их наадам-2018" тэмцээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбоог төлөөлөн оролцох баг тамирчиддаа хандив өргөж, хамтран ажиллаж буй өмгөөллийн нөхөрлөл, өмгөөлөгчдийг дурдвал:

1. Өмгөөллийн “Монгол элч консалтинг” ХХН;
2. Өмгөөллийн "Адвокат консалтинг" ХХН; 
3. Өмгөөллийн "Монгол өмгөөлөгч" ХХН;
4. Өмгөөллийн “Алтан зөвлөх” ХХН
5. Өмгөөллийн “Ананд адвокатс” ХХН
6. Өмгөөллийн “Жалайр Чо” ХХН
7. Өмгөөллийн “Анта энд партнерс” ХХН
8. Өмгөөллийн “Бэрс партнерс” ХХН
9. Өмгөөллийн “N and B” ХХН
10. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Б.Баасанцогт;
11. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Ц.Дэлгэрням нар оролцож байгааг дуулгахад таатай байна.

2018 оны 11-р сарын 17, 23-25-ны өдрүүдэд зохиогдох "Спортын их наадам-2018" тэмцээнийг дэмжиж, хамтран ажиллах болон Монголын Өмгөөлөгчдийн Холбооны баг тамирчдаа хөгжөөн дэмжиж оролцохыг нийт гишүүн хуульч, өмгөөлөгчиддөө уриалж байна.