11.27

Орон байрны хулгай хийдэг этгээдүүдийг илрүүлжээ

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид нийслэлийн хэмжээнд хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хулгайчаас салцгаая” фэйсбүүк хуудсыг нээн ажиллуулж байгаа билээ.

Тэгвэл уг хуудаст ирсэн мэдээллийн дагуу хулгайлах төрлийн 6 гэмт хэргийг илрүүлсэн байна.

Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч Ц.Бат-Эрдэнэ "Хулгайчаас салцгаая" пэйж хаяг, фэйсбүүкийг ажиллуулж эхэлснээс хойш иргэд камерийн бичлэг болон халаасны хулгайч нарын мэдээллийг оруулдаг. Тэгээд манайхаас оруулсан мэдээлэл, бичлэгийнх нь дагуу шалгалт хийж, тухайн гэмт этгээдүүдийг олж ажиллаж байна.

Одоогийн байдлаар нийтдээ 6 гэмт хэргийг илрүүлсэн байна. Иргэдэд хандаад хэлэхэд гэмт хэрэг хаана үйлдэгдсэн, хулгайч этгээдийн нүүр царай, тодорхой шинжийг нь сайн хэлж мэдээлж байгаарай гэж хэлье" гэлээ.