11.27

А.Баярцэцэг төрсөн өдөр тэмдэглэх мөнгөөрөө төрөх өрөө тохижуулна

Мисс, жүжигчин А.Баярцэцэгийн төрсөн өдөр удахгүй болох гэж байгаа аж. Тэгвэл мисс бүсгүй төрсөн өдөр тэмдэглэх мөнгөөрөө сайн үйлс хийхийг зорьжээ. Энэ тухайд тэрбээр "Төрсөн өдөр удахгүй болох нь ээ. Тэмдэглэж мөнгө үрэхийн оронд найзуудтайгаа нийлээд энэ жил бас үр бүтээлтэй, хэн нэгэнд хэрэгтэй юм хийчихмээр байна. Юу хийвэл зүгээр вэ? Маш хэцүү нөхцөл байдалд байдаг төрөхийн өрөөнүүдийн зураг яваад байсан. Тийм өрөө тохижуулбал яах бол? Даанч хэнтэй холбогдохоо мэддэггүй ээ. Гоё санаанууд байвал хуваалцаарай найзууд аа" гэжээ. Түүнчлэн тэрбээр хандивын санд хуримтлал үүсгэн агаарын бохирдол ихтэй захын дүүргүүдэд байрлах цэцэрлэгийн хүүхдүүдэд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж авч өгөхөөр ажиллаж байгаа гэнэ.