12.03

Кайли Женнер ”ADIDAS” брэндийн өвлийн шинэ цуглуулгын нүүр царай болжээ

"Adidas" брэнд өвлийн шинэ цуглуулгаа танилцууллаа. Энэ удаагийн шинэ цуглуулгын нүүр царайгаар айли Женнер ажилласан байан. "Adidas COEEZE" цуглуулга нь 1990-ээд оны хэв маягийг агуулсан төдийгүй Falcon пүүзний шинэчлэгдсэн төрлийг танилцуулж байгаагаар онцлогтой. Falcon пүүз нь алтан шаргал болон улаан, цэнхэр, цагаан өнгийн хослол бүхий загвараар шинэчлэгджээ. Харин Adidas COEEZE цуглуулгад спорт өмд, богино футболк зэрэг багтсан байна. Эдгээр бүх загварууд нь ноосон материалаар хийгдсэн, хүйтний улиралд тохиромжтой аж. Шинэ цуглуулга энэ оны 12 дугаар сард худалдаанд гарах юм байна.