12.17

BX урлагтаа эргэн ирэв

"Ийм нэгэн дурлал", "Sorrow", "My love" зэрэг хит дуугаараа байлдан дагуулж байсан дуучин BX буюу Ц.Батбаатар уран бүтээлээсээ завсарлага аваад нэлээд удсан. Тэгвэл дуучин залуу маань урлагтаа эргэн ирж, Содкотой хамтран бүтээсэн "Үргэлжлэл" нэртэй шинэ уран бүтээлийнхээ клипээр сонсогчдодоо бэлэг барьжээ.