12.27

Түүхий газрын тосны үнэ баррель нь 45,21-57,74 ам.долларын хооронд хэлбэлзжээ

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 352.77-438,71 ам.доллар/тн буюу баррель нь 45,21-57,74 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.
Олон улсын зах зээлийн шинжээч “Genscape”агентлагийн  судалгаагаар АНУ-ын Оклахома мужийн Кушинг /Cushing/ байрлах газрын тосны агуулахад 2018 оны 11 дүгээр сарын 1-14-ний өдрийн хооронд түүхий тосны нөөцийн хэмжээ 1 сая баррелиар нэмэгдсэн нь олон улсын зах зээл дээрх түүхий тосны нийлүүлэлт өндөр байна гэжг дүгнэсэн бөгөөд энэ нь олон улсын зах зээл дээрх нефтийн үнэ буухад хүргэсэн гэж олон улсын шинжээчид дүгнэж байна.
2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн арилжаагаар “Brent” төрлийн газрын тосны үнэ тонн нь 408,47 ам.долл /баррель нь 53,76 ($)/, “WTI” төрлийнх 355,74 ам.долл /баррель нь 45,59($)/ ханштайгаар хаагдсан нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Brent” түүхий тос 10,89 хувь, “WTI” төрлийн түүхий тос 10.96 хувиар тус тус буурсан байна.