1961 онд нээлтээ хийсэн Уолт Дисней (Walt Disney) компанийн “101 гөлөг” хүүхэлдэйн кино “Круэлла Де Виль” нэртэйгээр дахин дэлгэцнээ гарахаар болжээ. Тэгвэл гурван жилийн турш яригдаж байгаа энэ кинонд Холливудын алдарт жүжигчин Эмма Стоун тоглохоор болсон байна. Түүний хувьд Cruella шулмын дүрд тоглохоор болсон гэнэ. Дашрамд сонирхуулахад, "101" гөлөг киноны Cruella шулмын дүрд Бетти Лу дуу оруулсан бол 1996 онд дэлгэцнээ гарсан “101 гөлөг” уран сайхны киноны Cruella шулмын дүрд Гленн Клоус тоглосон байдаг юм.