05.23

Вера Брежнева нэг үдшийн хамтрагчийг хайж байна

Вера Брежнева шүтэн бишрэгчдээ баярлуулж, тэдний хамт нэгэн үдшийг өнгөрөөхөөр шийджээ.

Дуучин бүсгүй нийгмийн сүлжээн дэх хуудсан дээрээ “RU.TV-гийн шагнал гардуулах үдэшлэг гурав хоногийн дараа болно. Би очно. Харин надтай явах хүн олдсонгүй… Ингэхэд хэн нэгэн надтай хамт явахыг хүсэхгүй байна уу?” гэж бичсэн аж.

Харин Брежневагийн шүтэн бишрэгчид түүний энэхүү хүсэлтэд туйлаас их баярлажээ. Иймэрхүү дээдсийн арга хэмжээнд эрчүүдээс гадна охид хүүхнүүд ч гэсэн дуучин бүсгүйтэй хамт явахыг хүсч байгаа гэдэг нь тодорхой юм.