01.10

П.Анужин: Үгийн сайхныг шилж хэрэглээд үзээрэй

Хөтлөгч П.Анужин “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажилласан билээ. Тэгвэл шоу дууссаны дараа тэрбээр өөрийн “МонГал товчоон” нэвтрүүлгийнхээ ажилд орсон байна. П.Анужин энэ талаар “Шинэ дугаарын ярилцлага ид дундаа. Аливаа хүн хэлж, хэрэглэдэг үгийнхээ түвшин хүрээнд л багтаж амьдардгийг улам нот мэдрэх боллоо! Хүн амьдралын тойрог, чанар, хүрээгээ өөрийн үгээрээ алсуур тогтоодог тул аль болох үгийн дээдийг хэрэглэж, хэлсэн үгийнхээ энд хүрч амьдрахыг хичээх их сайхан мэдрэмж... Сайн үг хувь тавиланг зурж, сайн хоол биеийг урладаг. Байж л байна, явж л байна... Аймаар, аягүй... юу ч байхгүйгээс эхлээд үргэлж энэ тэрийг үзэн ядаж, өөчилсөн яриа... Та ийм л үгсээр амьдрал, ухаан бодлынхоо хүрээ, царааг тогтоож байгаагаас өөр ямар ч тайлбар энд байхгүй. Нүүр царай хүртэл хэлдэг ярьдаг үгийнхээ хэлбэрт шилжиж өнгө гунддаг. Үгийн сайхныг шилж хэрэглээд үзээрэй! Өөрчлөлт ирнэ” гэжээ.