01.10

Х.Бадамгэрэл хүүгээ модель болгоно

Топ модель Х.Бадамгэрэл хүүгээ загварын ертөнцөд хөл тавиулахаар шийджээ. Ингэхдээ бүр гадны улсад тэмцээнд оролцох аж. Тэрбээр “Хэдхэн хоногийн дараа ард түмнээ бүгдийг өрнөөс гаргаж 60 сая дахь жуулчингаа Ерөнхий сайд нь ёслол хүндэтгэлтэйгээр угтаж авсан сүүлийн хэдхэн жилийн дотор маш хурдтайгаар хөгжиж байгаа Гүрж улсыг зорих гэж байна бид гурав. Хүү маань Гүрж улсад болох олон улсын модел болон авьяастнуудын шагнал гардуулах ёслолд аав ээж нь бас тус бүртээ өөр өөр салбараар өөр орныхонтой тайзан дээр гарах юм. Гэр бүлийн европд хийх анхны аялал мөн албан ажил болох нь. Хүүгээ гэдсэнд байхад төрөн төртөл нь ажлаа хийж байсан эсвэл төрөөд удаагүй байхаас эхлээд моделийн ажлаа таслаагүй хийж хүү маань харж өсөөд ч тэр үү зураг авахуулахад сүрхий мэрийлттэй сайн зураг боллоо гэх хүртэл зургаа янз бүрээр авахуулж 3,4 цаг зураг авахад гомдоллодоггүй бяцхан чадварлаг модель болоод байгаа. Хэд хэдэн рекламд аав ээжтэйгээ хамт орж том зураг авалтуудад хамтдаа л ядарсан ч ядраагүй байж энэ мэргэжлийг багаасаа ойлгоод эзэмшээд байх шиг байна. Энэ удаа олон улсын тэмцээнд ямархуу чармайлт гаргаж нүүр хагарч өөртөө илүү итгэлтэй тайзан дээр алхаж зургаа авахуулахыг нь харах үлдлээ” хэмээжээ.