01.10

Хийлч Дээгий бүсгүйчүүдэд ингэж зөвлөв

Хийлч Дээгий чөлөөт сэтгэлгээтэй, өөрийн үзэл бодолдоо үнэнч эмэгтэйчүүдийн төлөөлөл яах аргагүй мөн. Тэгвэл хийлч бүсгүйн нэгэн ярилцлагадаа эмэгтэйчүүдийн талаарх үзэл бодлоо хуваалцаж, тэдэнд өгсөн зөвлөгөөг хүргэж байна. Тэрбээр “Эмэгтэй хүн өөрийгөө хүндэлдэг байхаас гадна өөрийгөө маш сайн ойлгосон байх хэрэгтэй. Энэ бол миний бодол. Эмэгтэй хүн өөрийгөө юу хүсдэг, ямар байхаараа аз жаргалтай байдаг гэх мэт өөрийн дотоод мөн чанартайгаа ярилцаад өөрийгөө таньж мэдэх нь  хамгийн чухал. Өөрийгөө хэн болохоо мэдсэний дараа бусадтай харилцахад хамгийн хялбар болдог. Харин юу хүсч байгаагаа ойлгоогүй, өөрийгөө таниагүй цагт бусад хүн таны хүсч буй зүйлийг өгнө гэж байхгүй. Зарим эмэгтэйчүүд өөртөө цензур тогтоож сураагүй юм шиг санагддаг. Эмэгтэй хүн өөртөө цензур тогтоодоггүй байдлаас нэг нь гомдсон, нөгөө нь ойлгохгүй нөхцөл үүсдэг. Бүх зүйлийг халаглан шүүмжилж суухаас илүү өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Болж байгаа бүх үйл явдал эмэгтэй танд тааламжтай байх ёстой. Хэрвээ тааламжгүй байвал тухайн цаг үед нь зогсоож, анализ дүгнэлт хийгээрэй. “Эхнэр жаргалтай бол амьдрал жаргалтай” гэдэг үг байдаг. Энийг би үнэн гэж боддог. Тэгэхээр эмэгтэй хүн тааламжтай зүйлийг мэдэрч амьдарна гэдэг зөв амьдралын эхлэл юм” хэмээжээ.